БНСУ-ын K-pop урсгалын хоёр хамтлагийн гишүүд хоорондоо гэрлэлээ.
Super Junior хамтлагийн гишүүн Ryeowook, Tahiti хамтлагийн гишүүн Ari нарын хуримын ёслол энэ сарын 26-нд болсон. Тэд хосын харилцаагаа 2020 онд зарлаж байв.
Хуримын ёслолд Super Junior хамтлагийн одоогийн болон өмнөх бүх гишүүд оролцсон.
Одоогийн гишүүд болох Leeteuk, Heechul, Yesung, Shindong, Sungmin, Eunhyuk, Siwon, Donghae, Kyuhyun, хуучин гишүүд болох Hangeng, Kangin, Kibum нар буюу 12-уулаа цугласан байна.
Ийнхүү тэд 12 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж буй юм.
Үүнээс гадна Super Junior хамтлагаас салбарласан гурав дахь бүлэг болох Super Junior-M-ийн гишүүд болох Zhoumi, Henry нар мөн хүрэлцэн ирсэн аж.
Сэтгэгдэл үлдээх