Өмнөд Солонгосын Kpop хамтлагууд Billboard-д тэргүүлж байна

О.Пүрэвсүрэн
2024-05-28

Дэлхий хөгжмийн зах зээлийн эрэлтийг илэрхийлдэг Billboard chart энэ сарын сүүлийн долоо хоногийн цомгийн жагсаалтыг нийтэлжээ.

Жагсаалтад БНСУ-ын SEVENTEEN, TXT, ILLIT, NewJeans, BTS, LE SSERAFIM, NCT DREAM, Stray Kids болон бусад хамтлагууд тэргүүлж байна.

  • SEVENTEEN-ийн шинэ шилдэг цомог болох "17 IS RIGHT HERE" цомог нь Billboard 200-д хоёр дахь долоо хоногтоо 69-т жагссанаас гадна хоёр дахь долоо хоногоо дараалан 1-р байранд
  • TXT-ийн хамгийн сүүлийн мини цомог болох "MINISODE 3: TOMORROW" нь Дэлхийн цомгийн чартад долоо дахь долоо хоног дараалан 3-р байранд
  • ILLIT-ийн анхны мини цомог болох "SUPER REAL ME" нь найм дахь долоо хоногтоо дараалан 4-р байранд орсон бол NewJeans-ын "Get Up" цомог 43 дахь долоо хоногтоо 5-р байранд
  • BTS-ийн 2022 оны антологийн цомог “Proof” чартын 101 дэх долоо хоногтоо 6-р байранд
  • LE SSERAFIM-ийн “EASY” 13 дахь долоо хоногтоо 7-р байранд
  • NCT DREAM-ийн “DREAM SCAPE” цомог нь чартын хоёр дахь долоо хоногтоо 8-р байранд
  • Stray Kids-ийн “ROCK-STAR” 27 дахь долоо хоногтоо дахин 10-р байранд
  • TWICE-ийн “With YOU-th” чартын 12 дахь долоо хоногтоо 11-р байранд
  • BTS-ийн Jimin-ийн бие даасан анхны цомог “FACE” 54 дэх долоо хоногтоо 12-р байранд
  • BOYNEXTDOOR-ын хамгийн сүүлийн мини цомог "HOW?" 4 дэх долоо хоногтоо 13-р байранд
  • ENHYPEN-ийн “ORANGE BLOOD” 26 дахь долоо хоногтоо 14-р байранд
  • BTS-ийн J-Hope-ийн соло цомог “HOPE ON THE STREET VOL.1” нь энэ төрөлдөө 1-р байранд жагслаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe