Жил бүр зохион байгуулагддаг “Gan Summer League”-ийн энэ жилийн тэмцээн 6 дугаар сарын 2-нд эхэлнэ.
Энэ лигт сагсан бөмбөгийн Дээд лигийн залгамж халаа болсон залуу тамирчид оролцдог. Тэгвэл IHC APES багаас өнгөрсөн улиралд NCAA-ийн (The National Collegiate Athletic Association) хоёрдугаар хэсгийн “Trevecca Trojans” багт тоглосон Г.Дөлгөөн тоглохоор болжээ. Тэрбээр 202 см өндөртэй төвийн тоглогч юм.
Түүнтэй хамт А.Ган-эрдэнэ, Б.Тулуй, Э.Шаравжамц, Т.Тэнгис, Г.Одбаяр, Б.Баярт-Эрдэнэ, Ч.Чойжилсүрэн, Н.Эрдэнэ, Б.Шинэбаяр, Э.Мөнхбаяр, Б.Цэнд-Аюуш, М.Амарсанаа, н.Одсүрэн, н.Үнэнцогт, н.Буян-Эрдэнэ нар байгаа аж.
Gan Summer League энэ жилээс насны хаязгаараа 23 болгож, 2001 оноос хойш төрсөн тамирчдын оролцуулахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх