Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүд чуулна

О.Пүрэвсүрэн
2024-05-29

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри”, зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнүүд зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнүүд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд олно.

“Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд шилдгүүд болох Австри, Украйн, Хятад болон Монгол улсын шигшээ багууд тэргүүтэй 8 баг өрсөлдөх юм.

Харин “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Сербийн ҮБ, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швэйцерийн Лозанн болон Монголын улсын Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор тэргүүтэй 14 баг өрсөлдөхөөр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Sn bnu, une tulburtei yu?

Timu

Дэмжих үү?

1 1
Newsletter Subscribe