Kim Eun-Sook зохиолч Netflix компаниьай хамтран романтик инээдмийн шинэ цуврал хийж байна. Цувралын гол дүрд Suzy болон Kim Woo-bin нар тоглохоор болжээ.
"Everything Will Come True" хэмээх 12 ангит цуврал нь мянган жилийн турш унтсан Genie (Kim Woo-bin) болон сэтгэл хөдлөлгүй болсон Ga-yeong (Suzy) хоёрын учралын тухай өгүүлнэ. Ga-yeong Genie-ийг сэрээж түүны 3 хүслийг биелүүлэх болсноор үйл явдал өрнөх аж.
Энэхүү цуврал нь хоёр жүжигчний 2016 онд KBS телевизийн "Uncontrollably Fond" олон ангит кинонд хамтран тоглосноос хойш анхны нэг кинонд тоглох буй явдал юм.
Цувралын зохиолч "Нууц цэцэрлэг", "Өв залгамжлагчид", "Нарны үр сад", "Хамгаалагч: Ганцаардсан, агуу бурхан" зэрэг олон ангит киногоороо алдартай. 2022 оны 12-р сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд Netflix-ээр цацагдсан “The Glory” цуврал нь хамгийн олон үзэгчтэй Солонгос олон ангит киноны нэг болж байжээ.
"Everything Will Come True" киног "Extreme Job", "Мөрөөдөл" зэрэг кинонууд болон "Be Melodramatic" зэрэг олон ангит кинонуудаараа алдартай Lee Byeong-heon найруулах аж. Тэр саяхан Netflix -ийн "Chicken Nugget" цувралыш найруулсан билээ.
Энэхүү цуврал нь 2025 оны эхээр гарч магадгүй гэв.
Сэтгэгдэл үлдээх