УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд тавдугаар сарын 28-ны өдөр АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр эхлээд түүнийг 24 цагийн хугацаатай шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан.
Ингээд мөрдөх байгууллагаас түүнийг баривчилсан даруй шүүхэд мэдэгдэж, шүүхээс хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар сэжигтнээр 48 цагийн хугацаанд баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх