Өмнө жилийн Playtime-ийн үзэгчид тасалбараа дахин 7 хоног тал үнээр нь авах боломжтой

.Graph
2024-05-30

Playtime 2023 оны үзэгчид тасалбараа 50 хувь хөнгөлөлтэй авах сүүлчийн боломж  7 хоног сунгагдлаа.

Playtime Festival 2024 оны  Regular тасалбар 5 сарын 30-ны 12:00 цагаас эхлэн наадам дуустал наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ. Playtime 2023 оны үзэгчид тасалбар авбал үндсэн тасалбарын үнээс 50% хөнгөлөлтэй авах боломжийг олгосон юм.

Энэхүү хөнгөлөлтөө наадмын зүгээс 7 хоногийн хугацаатай ахин зарласан байна.

Playtime 2023 оны сүүлийн өдөр нь үер усны аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас цуцлагдсан билээ.

Хэдийгээр сүүлийн өдөр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамааран цуцлагдсан ч наадмын зохион байгуулагчдын зүгээс хөгжимд хайртай үнэнч үзэгчдэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр борлуулахаа амласан юм. Тэгвэл 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Regular тасалбар борлуулалтын эхний 7 хоногт энэхүү эрхээ эдлэх боломжтой аж. Энэхүү хөнгөлөлт нь энэ жилийн сүүлчийн хөнгөлөлт учир та бүхэн 5 сарын 30-аас 6 сарын 6 хүртэл 7 хоногийн хугацаанд Regular тасалбараа амжиж аваарай.

Дурсамж дүүрэн зуны өдрүүд таныг хүлээж байна.

earth. music. art. Love.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe