Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэнгүй

.Graph
2024-05-31

СЕХ-оос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн 1416 хүний баримт бичгийг нягталж үзээд "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг бүртгээгүй байна. 

"Үндэсний эвсэл"-ээс нийт 6 хүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй бөгөөд эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" гэх үндэслэлээр бүртгээгүй аж.

Энэ талаар "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Хууль хүний царай хардаг хэвээр. Миний хувьд шаардлагатай материалуудыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэтэл СЕХ намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм байна. Хуулиар бол нэр дэвших эрх бий. Үндэсний эвсэл сонгуульд оролцоно. Би ямар ч нөхцөлд дэмжиж ажилласан хэвээрээ байх болно" гэжээ. 

Н.Номтойбаярыг шүүхээс 2021 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг , Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутгаж, ялласан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe