Орос улс Украины зүүн хойд хэсэг болох Харьков мужийн ойролцоо гэнэтийн довтолгоо эхлүүллээ.
Энэ сарын эхээр эхэлж буй энэ дайралт Оросын цэрэг Украины хойд хилийг нэвт цохиж, Украиныг хойд бүс нутгийн байрлалаа хамгаалахад хүргэв. Харьков нь Украины хүн хүч хангалтгүй, их буу, зэвсгийн хомсдолтой, агаарын довтолгооны хамгаалалт сийрэг, бэхлэлт хангалтгүй бүс юм. Тус үйл явдал нь Орос тэдний сул талыг хэрхэн ашиглаж буйн жишээ болж байна. Украин тус бүс нутгийг хамгаалахад холбоотнуудаасаа зэр зэвсэг, хүн хүчний тусламж авна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Оросын тал өмнө нь Луганск, Донецкийн талаас буюу цэргийн гол хүчээ Украины зүүн талд төвлөрүүлээд байсан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл үлдээх