BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jin цэргээс халагдсаны дараах анхны арга хэмжээ нь фэнүүдийн уулзалт гэж мэдэгдлээ.
Jin зургаадугаар сарын 12-нд цэргээс халагдах юм. Big Hit Music-ийн мэдээлснээр Jin халагдсаныхаа маргааш буюу 6-р сарын 13-нд Seoul Jamsil Sports Complex-д болох "2024 Festa"-д оролцоно.
Энэхүү BTS-ийн дебютийн ойн өдөр "Jin-ий мэндчилгээ" нэртэй уг арга хэмжээний эхний хэсэгт 1000 шүтэн бишрэгчтэйгээ уулзах аж.
Арга хэмжээний сүүлийн хагаст Jin-ийн хэд хэдэн гэнэтийн бэлэг байгаа гэв. Тус газар очиж чадахгүй байгаа шүтэн бишрэгчдэд зориулсан хоёр дахь хэсгийг фен клубын гишүүдэд зориулан Weverse дээр шууд дамжуулах болно.
Өнгөрсөн жилийн Festa-ийн үеэр Jin энэ жилийн арга хэмжээнд оролцохоо фенүүддээ амлаж, Weverse-ээр дамжуулан мессеж үлдээж байжээ.
Jin 2022 оны 12-р сард цэрэгт явсан бөгөөд Кёнги мужийн Ёнчон дахь фронтын явган цэргийн ангид туслах зааварлагчаар ажиллаж байна. Одоогоор тус хамтлагийн долоон гишүүн бүгд цэргийн алба хааж байна.
Сэтгэгдэл үлдээх