Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг дайтаж байгаа Израил улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг Мальдив улс өнгөрөгч ням гаригт гаргасан байна.
Тодруулбал, Мальдивийн Ерөнхийлөгч Засгийн газрын зөвлөмжийн дагуу хориг тавихаар шийдсэн гэж мэдээлсэн байна. Тус шийдвэр гарсны дараа Израилийн Гадаад хэргийн яамнаас израилчуудыг тус арал руу аялахаас зайлсхийхийг зөвлөсөн ба тухайн нутаг дэвсгэрт амьдардаг израилчууд энэ шийдвэрийн улмаас хэцүү нөхцөл байдалд орох тул эргэн нутагтаа ирж суурьшихийг бодож үзээсэй хэмээн зөвлөсөн байна. Мальдивийн Ерөнхийлөгч “Палестин ахан дүүсдээ туслах” хандивын аяныг өрнүүлж, үндэсний хэмжээнд жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тус шийдвэр Израилийн агаарын довтолгооноос үүдэж 45 палестин амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан үйл явдлаас хэдхэн хоногийн дараа энэ мэдээ гарч байна.
Би Мальдивийн Засгийн газар болон ард түмэнтэйгээ хамтран хүчирхийллийг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг Палестинд саадгүй хүргэхийг уриалж байна гэж Мальдивийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл үлдээх