T-Ara хамтлагийн Hyomin Монгол Улсад ирнэ

О.Пүрэвсүрэн
2024-06-03 173

T-Ara хамтлагийн Hyomin энэ сарын 18-нд Солонгосын “Make9” арьс арчилгааны брэндийн Монголд зохион байгуулах албан ёсны арга хэмжээнд оролцоно.

Арга хэмжээ Улаанбаатар хотод болох юм. Hyomin 2024 оны хоёрдугаар сараас эхлэн тус брэндтэй хамтран ажиллаж байгаа аж.

Түүний жинхэнэ нэр нь Park Sun-Young ба тайзны нэр нь Hyomin билээ. Тэрбээр T-Ara хамтлагт орохоор хамгийн анх сонгогдсон ууган гишүүдийн нэг төдийгүй хамтлаг нь 2009 оны долдугаар сарын 29 -нд  дебютээ хийж байсан. Энэ жил хамтлагийн 15 жилийн ой тохиож байна.

Hyomin дуучин, реппер, дуу зохиогч, жүжигчин, fashion designer бөгөөд маш олон салбарт амжилттай гаргасан.

Make Up, Sketch, Allure гэсэн гурван мини цомогтой. Зарим соло дууныхаа үг аяыг өөрөө зохиож байжээ. 2023 оны арван хоёрдугаар сард “Hyomin Sour” гэх өөрийн нэрийн алкохолтой ундааг гаргасан бөгөөд таван сарын дотор 1 сая ширхэгийг борлуулж чаджээ. Хамтлагтаа төдийгүй охидын хамтлагууд дунд хамгийн загварын мэдрэмж өндөртэй айдолд тооцогддог. Hyomin энэ онд 35 нас хүрч байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe