Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 1-нд болно

Ц.Чимэдцэеэ
2024-06-04

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 1-нд товлолоо.

Шүүх тус хэргээр өнөөдөр хуралдаж, хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтээр ийнхүү хойшилсон байна.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргажээ.

Шүүх хуульд заасан үндэслэлээр прокурорын хүсэлтээс татгалзаж, бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсон байна.

Шүүхийн үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд шүүх хуралдааныг бүхэлд явуулна.

Мөн зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргаж байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe