“Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 8-9-ий өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
А.Ананд БНХАУ-ын “Шанхай Суртай” багаасаа завсарлаж, уг тэмцээнд Сансар багаас тоглохоор эх орондоо ирж байна.
Анандын баг М.Өлзий-Орших, Н.Мөнхчөдөр, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй.
“Улаанбаатар Дэлхийн Их Дуулга”-д дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Сербийн ҮБ, АНУ-ын Майами, Недирландын Амстердам, Швейцерийн Лозанн болон Монгол улсын Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор тэргүүтэй 14 баг өрсөлдөх аж.
Сэтгэгдэл үлдээх