Ш.Энхийн-Од NCAA-д гурав дахь жилдээ тоглохоор болжээ

О.Пүрэвсүрэн
2024-06-04

МУГТ Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн (NCAA) хамгийн том лигт 3 дахь жилдээ тоглохоор боллоо.

Тэр ирэх улиралд Юта мужийн Их сургуулийн багаас тоглоно гэв.

Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Дахин хоёр жил тоглох боломж байна. Ямар ч Ази тоглогч коллежид дөрвөн жил тоглоод лигт ордог юм байна. Жереми Лин, Юта Ватанабэ нар яг л ийм замаар явсан. Би л түүх бүтээх гэж явсан болохоос. Одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Хёрдугаарт “Биг12” гээд NCAA-ийн хамгийн том конференсийн “Юта Ютес” багт орж байгаа. Тэгэхээр ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно гэсэн үг. Дахиад том багийн шинэ систем үзэж байгаа болохоор надаас их зүйл битгий хүсээрэй. Олон хүн асуусан учраас өөрөө тайлбар хийхээс өөр арга байсангүй” хэмээжээ. 

Ш.Энхийн-Од өмнө нь "Dayton" их сургуулийн "Dayton Flyers", "University of San Francisco" их сургуулийн "San Francisco Dons" багуудаас тус тус NCAA-д тоглосон.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe