УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид хуульд заасны дагуу хандивын дансаа нээж байна.
Тэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зардлаа ийнхүү босгож буй юм.
Иргэн 10 сая хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэл төгрөгийг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандивлах боломжтой. Хандивын мөнгийг нам, эвсэл, нэр дэвшигч тус бүрийн Үндэсний аудитын газар бүртгүүлсэн сонгуулийн зардлын данс руу шилжүүлнэ. Мөн мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгч болно.
Хандив өгөхдөө:
Дашрамд дурдахад, хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэсэн хэлбэрээр сонгуулийн зардлыг бүрдүүлдэг.
Сонгуулийн ерөнхий хороо одоогоор 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гаргасан.
Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөгч сарын 30-ны өдөр хуралдаж, нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээр болсон юм.
Харин бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн 154 хүнээс нам эвслийн 101, бие даан нэр дэвшүүлэгч 3, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолыг зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор гаргана.
Сэтгэгдэл үлдээх