Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос өнөөдөр “Парис 2024” Олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг зарлалаа.
Өдгөө 42 настай Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь удаагаа олимпын наадамд оролцох болзол хангасан байна.
Өнгөрсөн сард Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох тэмцээнд Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэлж байсан юм.
Түүний хувьд “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио 2016”, “Токио 2020” олимпод тус тус оролцож байв.
Сэтгэгдэл үлдээх