Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид ирэх долоо хоногт Туркийн Анталья хотод болох "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцоно.
Энэ тэмцээнээс "Парис 2024" зуны олимпын наадмын эрх олгох учир байт харвааны тамирчдын хувьд хамгийн сүүлийн боломж юм.
Тус тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорихоор болжээ. 70 м буюу дундаас дээр холын зайн (рeкурв) олимпын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө.
Монголын байт харвааны багаас Б.Отгонболд "Ханжау 2022" Азийн наадмаас "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхээ авсан.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадамд жүдо, чөлөөт бөх, бокс, дугуй, хөнгөн атлетик, байт харваа, хүндийн өргөлт, буудлага зэрэг найман спортын төрөлд нийт 30 эрх аваад байна. "Парис 2024" зуны олимпын наадам нээлтээ хийхэд 50 хоног үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх