Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээн зохион байгуулагдаж буй.
Тэгвэл манай улсын эмэгтэй шигшээ баг Филиппиний шигшээ багийг 21-10 харьцаатай буулган авлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул нар байгаа юм. Дараагийн тоглолтоо 16.40 цагаас Украины шигшээ багтай хийнэ. Энэхүү тэмцээнүүд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд явагдах байгаа билээ. “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд шилдгүүд болох Австри, Украин, Хятад болон Монгол улсын шигшээ багууд тэргүүтэй 8 баг өрсөлдөж байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх