УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгдэн нэр дэвшиж буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, өөрийн твиттер хаягтаа
"Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн жиргэсэн байна.
Түүний энэхүү жиргээ нь Монполимет группийн дансыг хааж, мөрдөх ажиллагаа явуулж буй нь тухайн компанийн үйл ажиллагааг доголдуулах нөхцөл байдал үүсгэсэнтэй холбоотой байж болзошгүй юм.
Д.Энхтүвшин СЕХ-ны тавдугаар сарын 31-ний өдрийн нэр дэвшигчдийг бүртгэх тухай шийдвэрээс албан ёсоор татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах аж.
Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд
"Ц.Гарамжав гуайг хорьчихсон байна шүү дээ. Гэтэл МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан байна" хэмээж байв.
Сэтгэгдэл үлдээх