Олны танил, цахим орчинд олон дагагчтай эрхмүүд ЕС Л.Оюун-Эрдэнийг дэмжихээ илэрхийлж, багагүй шуугиан дэгдээд буй. Тухайлбал, Нисванисын Л.Энх-Амгалан, Сагсчин Т.Санчир, Шарк Ч.Анар нарын давлагаа залуу үе рүү шилжсэн. Харин зарим нь тэднийг шүүмжилж байна. Энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.
Эсрэг
Дэмжсэн
2024-06-07
Над руу Самдаагийн видеог сторидооч, мөнгө өгье гэж намаас ярьсан. Арай ч өлсөж үхэх дээрээ тулаагүй байна. Тархи угаалтад оролцож байгаа урлаг соёлынхон ичих хэрэгтэй. Бид нар үнэхээр зовж амьдарч байна. Одоо хүн шиг амьдармаар байна.
Реппер Сексцагаанбогд, Жүжигчин О.Самданпүрэв, Сагсчин Т.Санчир нарт итгэл төрсөн байж болно. Юм үз, тэр хүмүүс шиг ном унш. Сексцагаанбогдын нэг нүд нь хардаггүй ч гэсэн нөгөө нүд нь хол харсан ч юм билүү?
Ус тосоороо ялгарч байдаг буян юм даа. Э.Уянга мундаг охин. Гэтэл Сексцагаанбогд, О.Самданпүрэв хоёрыг нь хар. Өрөвдөхөд өр өшиглөнө гэгч энэ буюу. Ийм учраас л "cancel culture" хэрэгтэй байгаамшд.
Энэ жилийн сонгуулиар сайн улс төрч, сайн нам байгаад бол хэрэггүй юм шиг байна. Сайн троллын багтай баг л гарах юм шиг байна тэ. Сайн буллидэж байна. Самдаагийн бичлэгийг 2500-аад хүн стори хийж, шэйрлэсэн байна.
Үзэл санаа үнэт зүйлийнхээ эсрэг мөнгөний ажил хийхийг ойлгохгүй. Дараа нь чиний үнэт зүйлийг дагаж чамайг дэмждэг байсан хүмүүст чи юу хэлэх вэ? Чамайг дахиад тэр зүйлээ ярихад хэн ч чамд итгэхгүй чамайг худалдагддаг хямдхан үнэт зүйлтэй л хүн гэж харна.
Би ч бас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг дэмжиж байна. Яагаад болохгүй гэж? Энэ улсад 30 жил байгаагүй авлигачдыг барьж авч, эхнээс нь хориод, бидэнд байхгүй ирээдүйг амлаж байна шүү дээ. Би яг энэ хүнийг сонгоно.
Зүгээрдээ. Удахгүй эд нарыг шүүмжлэх сошл гэж байхгүй болно. Тэд ч мэдэж байгаа.
Би энэ сонгуулиар МАН-аас ЕС Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа. Шалгаан нь тэр хүний номнуудыг уншаад, хийсэн ажилтай нь танилцаад, миний итгэл бишрэл тогтсон. Одоо энэ утаа, түгжрэл ч байдаг юмуу эдгээр асуудал 30 жилийн өмнөх асуудал.
Зарчим, үйл хэрэг бус хүн тойрч яриад байгаа болохоор алуулаад байна гэдгээ ойлгохгүй улам чичрээд байх юм. Тойрч дэмжээд байгаа хүн нь угаасаа огт ажил хийж чадаагүй, парламентийн засаглалтай оронд байхгүй гүйцэтгэх эрх мэдэлтэй хүн шүү дээ.
Өнөөдөр улс төрийн том хүчинтэй тэмцэж байгаа ганц хүн бол миний хувьд данх бацаан байдаг. Данх бацааныг би хувьдаа дэмжиж байгаа.
Сонгуульд төлбөртэй ажиллаж бгаа хэд ер нь баян ядуу даа биш юм билээ. Ёс зүйтэй, өөрийгөө хэр үнэлдэг, үзэл бодол гэж юу вэ гэдэг мэдлэгтэй эсэх л чухал. Өмнө нь бүгд ядуу, үзэл бодол гэдэг солонгороогүй бсан одоо бол аль балайнууд нь л төлбөртэй бичиж.
Залуучууд бид ах нарын бүтээсэн улс төр - бизнесийн бүлэглэлтэй тулж, хийж бүтээх цаг хугацаа, боломжоо алдаж байна. Хайран цаг хугацаа! Сууриар нь өөрчлөхгүй бол ирээдүй алга! 30 жилийн МАНАН системтэй тэмцэж байгаа Оюун-Эрдэнийг дуустал дэмжинэ!
Улс төрийн сурталчилгаа хорьсон ч гэсэн үзэл бодлын гэдэг хөзрөөр сурталчилгаанд мөнгөөр явж болох юм байна. тиим хоёр санал ирсэнд аваагүй.
Гурван жилд засах гэж хичээж байгаа залуу хүнд би энэ жил итгэж үзнэ ээ. МАНАН мафийг устгаж чадах ганц хүн нь Л.Оюун- эрдэнэ болон түүний засгийн газар.
Дараагийнх нь хэн бэ? Мөнгөөр кареерыг нь устгах хоббитоймуу хаашааен.
Сэтгэгдэл үлдээх