Улаан чөтгөрүүдийн фанат Б.Очирваань зургаадугаар сарын 11-нд эх орондоо ирнэ. Тэр онгоцноос буусан даруй дугуйтайгаа парад эхлүүлэх аж.
Тодруулбал, 10 цагаас эхлэн Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйтайгаа явна. Талбай дээр аль болох олуулаа дугуйтай парад үүсгэж очвол Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань хараг бас дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгоосой гэсэн үүднээс ингэж явахаар болсон юм гэв.
Б.Очирваань (Wazza) 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж, Английн Manchester United багийн тоглолтыг үзсэн.
Мөн өөрийн шүтэн биширдэг тамирчин Уэйн Рүүнийтэйгээ уулзаж, Олд Траффорд талбайд хөл бөмбөгийн тоглон мөрөөдлөө биелүүлээд ийнхүү буцаж ирэх гэж байна.
Сэтгэгдэл үлдээх