Манай улсын шигшээ баг “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри”-д түрүүллээ

О.Пүрэвсүрэн
2024-06-07

Монголын 3х3 -ын эмэгтэй шигшээ баг “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд түрүүллээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээн зохион байгуулагдаж буй.

Тэгвэл FIBA 3x3 “Эмэгтэйчүүдийн дэлхийн гран-при” тэмцээний аваргаар Монгол улсын шигшээ 18-17 тооны харьцаатайгаар Украины багийг ялж түрүүллээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул нар байгаа юм.

“Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд  Австри, Украйн, Хятад болон Монгол улс тэргүүтэй  шилдэг 8 шигшээ баг өрсөлдөв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe