Сонгуулийн санал хураалт болоход 14 хоног үлдлээ.
Одоогоор 1336 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авч, сурталчилгааны ажилдаа шамдан буй. Тэгвэл СЕХ бүртгэхээс татгалзсан зарим нэр дэвшигч тус шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан юм.
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн, мөн эсвлийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд нарыг МАН-аас гараагүй гэх үндэслэлээр тус тус бүртгэхээс татгалзсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох шийдвэрийг энэ сарын 6-нд, П.Баярхүү, Д.Ганболд нарын мөн адил шийдвэрийг 12-нд гаргасан.
СЕХ Н.Номтойбаярт холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх тухай хурлыг өнөөдөр товлосон байна. Хуралдаанаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж үзвэл тус шийдвэрийг гардаж авснаас хойш 5 хоногийн дотор УДШ-д хандах хуулийн зохицуулалттай байдаг.
Сэтгэгдэл үлдээх