Гадаадад байгаа иргэд сонгогчоор бүртгүүлэхэд 2 хоног үлдлээ

Ц.Чимэдцэеэ
2024-06-13

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хороонд авна.

Иргэд санал өгөхөөсөө өмнө оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ өгч, бүртгүүлэх ёстой.

Хүсэлтийг 15-ны өдрөөс өмнө хүлээн авна.

Өнөөдрийн (2023.06.13) байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Гадаадад байгаа сонгогчид нам эвслийг сонгох байдлаар саналаа өгөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe