Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20.00 цагийн байдлаар унгарил шатааснаас үүдсэн 12 гал түймрийн дуудлага ирсэн байна.
Улиас модны цагаан буюу унгарил нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг.
Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх