Үерт автсан 15 өрхийг нүүлгэн шилжүүллээ

Ц.Чимэдцэеэ
2024-06-18

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15-ыг нь нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгаалжээ.

Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба ажиллаж байна. Цаашид 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж.

Өчигдөр тус багт үер буусны улмаас 4 гудамж, 26 хашаа, 10 гэр, 8 байшин усанд автжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe