Хан-Уул дүүргийн нэр дэвшигчид нэгэндээ амжилт хүсэв

Ц.Чимэдцэеэ
2024-06-19

Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна.

Эдгээр өдрүүдэд  нэр дэвшигчид иргэдийн итгэлийг авахын тулд хуулийн дагуу цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод таниулах үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшсэн ХҮН намын гишүүн Б.Отгонтөгс АН-ын нэр дэвшигчийн жиргээн дор "Амжилт хүсье" гэсэн байна. Үүний хариуд нэг тойрогт өрсөлдөж буй Ч.Лодойсамбуу "Ухамсар, оюуны асар том ялгаа. Сонгууль л болохоос энэ дайн биш" хэмээн хариулжээ.

Сануулахад, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насанд МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан иргэн О халдсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Талийгчийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэхүү харамсалтай явдал дахин давтагдахгүйн тулд сурталчилгааны үеэр нам, эсвэл, нэр дэвшигчид зүй ёсны хүнлэг энэрэнгүй ёсыг санаж, улс төрийн соёлтой байхыг уриалж буй юм.

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа 26-ныг дуустал үргэлжлэх бол саналыг зургаадугаар сарын 28-нд хураана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe