С.Зориг агсны хөшөөний хөлийг гижилсэн этгээдийг оллоо

Ц.Чимэдцэеэ
2024-06-20

С.Зоригийн хөшөөний баруун хөлийг чулуугаар даруулсан төмөр сандалтай гинжилсэн байсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ талаар мягмар гарагт (2024.06.18) АН-аас хэвлэлийн бага хурал хийн мэдээлж байв.

Цагдаагийн байгууллага Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олжээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу энэ үйлдэл эрүүгийн шинжтэй гэмт хэрэг байж болзошгүй юм. Мөрдөн ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe