Явган зорчигч руу ус цацсан жолоочийг торгоно

Ц.Чимэдцэеэ
2024-06-21

Нутгийн төв болон зүүн хэсгээр өнөө маргаашдаа (6 сарын 21, 22) үргэлжилсэн усархаг бороотой. Борооны ус хурсан нөхцөлд жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан.

Иймд дээрх нөхцөлд жолооч замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцох үүрэгтэй. Хэрэв явган зорчигчийг хохироосон тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгодог.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай .

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe