АНУ-ын 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Joe Biden, Donald Trump нарын анхны мэтгэлцээн пүрэв гарагт болох гэж байна.
Мэтгэлцээнийг Атланта хотноо CNN телевизийн төв байранд шинэчилсэн дүрмээр зохион байгуулна.
Trump болон Biden нар мэтгэлцээний үеэр багийнхантайгаа уулзах боломжгүй. Мөн урьдчилсан бэлтгэсэн материал ашиглахгүй. Зөвхөн үзэг, цаас, ус гэсэн зэвсэгтэй "үзэлцэх" аж.
Тэд дахин есдүгээр сард ABC телевизээс зохион байгуулах бодлогын мэтгэлцээнд оролцохоор зөвшилцсөн билээ.
Сэтгэгдэл үлдээх