Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-ээс худалдана

Ц.Чимэдцэеэ
2024-06-26

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээлэл өглөө.

Наадмын нээлт, хаалтын 12 мянган тасалбарыг долоодугаар сарын 1-ээс e-naadam.mn цахимд системээр борлуулна.

Тасалбарын үнэ өмнө жилийнхтэй адил 80, 100, 150 мянган төгрөг. Наадамчдад зориулан 7850 авто машины зогсоолыг бэлдэнэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

Үндэсний их баяр наадмаар хоол, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрыг аж ахуй нэгжүүдэд цахимаар олгоно. Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд Нарантуул 1, 2-ыг бий болгохгүй гэв.

Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ий 7.00 цагаас www.ulaanbaatar.mn-ээр авна.

Хоол үйлдвэрлэл хүний эрүүл мэндтэй холбоотой учраас аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгоно. Худалдааны зөвшөөрлийг иргэдэд олгох боломжтой. Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл 33000-66000 төгрөг байна. Үүн дээр хогны 27500 төгрөг, мөн цахилгааны зардлыг авна.

Хүй долоо хоногт хуушуурын 200 гэрийн зөвшөөрөл олгоно. Нийт дүүрэгт гурав гурваар нь зөвшөөрөл хуваарилж байгаа.

Хуушуур борлуулж байгаа аж ахуйн нэгж тосоо ил задгай асгавал цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Учир нь, өмнөх жилүүдэд хуушуур хайрсан тосоо ил задгай асгаснаас болж тэр орчимд ногоо, зүлэг ургахгүй болсон. Мөн аж ахуйн нэгжүүд хоолны материал болон сандал ширээтэйгээ л ирэхэд болно. Бусдыг нь нийслэлээс хангана.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг шинэчилсэн. Мөн ариун цэврийн байгууламжийг бүх үндсэн хаалгануудын хажууд хийж байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe