БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газар байгуулах талаар хэн, юу хэлэв

.Graph
2024-07-01

Хамтарсан Засгийн газар байгуулна гэх яриа гарч эхэллээ. 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль амжилттай болж, парламентад МАН, АН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслээс төлөөлөл суухаар боллоо. 126 гишүүнээс 68 нь МАН, 42 нь АН, 8 нь ХҮН нам, 4 нь ИЗНН, 4 нь Үндэсний эвслийнх байна. Сонгуулийн дүнгээр МАН олонх суудлыг авсан ч үнэмлэхүй олонх биш тул хамтарсан Засгийн газар байгуулж магадгүй гэх яриа гарч, уг сэдэвт хүмүүс байр сууриа илэрхийлж эхэлсэн юм. Тэгвэл энэ бүхэн парламентын анхдугаар чуулганаар тодорхой болно. Энэхүү чуулганыг Ерөнхийлөгч зарлан товлодог бөгөөд парламентыг хамгийн ахмад гишүүн даргалснаар УИХ-ын даргыг дотроосоо сонгож, Ерөнхий сайд Засгийн газраа танилцуулдаг билээ. 

...
iSee.mn

Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН, ХҮН-д тавьж, 8 яамыг АН-д, хоёр яамыг ХҮН-д санал болгожээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Т.Доржханд ажиллаж магадгүй байна.

...
News.mn

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаар зарим зүйлс тодорхой болно. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж, Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.

...
iToim.mn

ЗГ-т АН, ХҮН намын төлөөллийг оруулж, УИХ-ын даргын албыг Д.Амарбаясгаланд өгнө. МАН-ын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө бүрэн хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засаг байгуулах байр сууриа намын нөхдөдөө илэрхийлжээ.

Эсрэг

Дэмжсэн

2024-07-01

МУ-ЫН 3 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

Дахин МАНАН байгуулж болохгүй буюу Хамтарсан Засгийн газар байгуулах оролдлого “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” хэмээх Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчинө.

...
ХУУЛЬЧ А.БАЗАР

АН хамтарсан засагт ороод өөрсдийгөө л булшилна. Иргэд “МАН-ыг зайлуул” гэж танай намд санал өгсөн болохоос “МАН-тай хамтар” гэж санал өгөөгүй. Сөрөг хүчний ажлаа сайн хийж, намын дотоод асуудлаа шийдэж, 2028 оны сонгуульдаа сайн орооч дээ.

...
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР

Олонх болсон ч цөөнхтэй хамт засгаа байгуулж, улмаар хорвоод ховор эдийн засгийн өсөлт харуулж, ард олноо баярлуулж байв. Тэр өсөлтөөс үүдсэн мөнгөөр хотод олон төсөл хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

...
СЭТГҮҮЛЧ Т.БОЛД

АН, ХҮН 2 МАН-тай эвсэж болно оо, эвсэхээс ч өөр аргагүй мэт. Гэхдээ тэр гэрээндээ Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд ер нь бүх хулгайг хайцаалахгүй, бүгд тэмцэнэ, мөрдөнө мөшгөнө, шүүхэд өгнө гэж тусгах хэрэгтэй.

...
АН-ЫН ГИШҮҮН Э.БАТ-ҮҮЛ

Мөнхчулууны Зоригт, Товуу Болд нар парламентийн ардчиллын тухай түй ч ойлголт алга. Аль ч нам нь олонх аваагүй тохиолдолд л олонхыг бүрдүүлэхээр эвсдэг, олонхтой үед хамтарч засаг хэзээ ч байгуулдаггүй.Ард түмний саналыг луйвардсан гэж үздэг.

...
СЭТГҮҮЛЧ С.ОНОНТУУЛ

68 суудал авч олонхи болчихоод эвслийн Засгийн газар байгуулна гэдэг бол хууль бус шүү дээ.

...
УЛС ТӨРЧ Г.УЯНГА

Үндсэн хуулиар олонх болсон нам дангаараа засаглах ёстой. Үндсэн хуулийг зөрчиж Засгийн газар байгуулах нь зүгээр үү тэгээд? Эсвэл эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх юм уу? Систем улам бүр мухардалд орсоор!

...
ДАТАКОМ ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХБАТ

Одоо Эвслийн засаг гээд Зөвшилцөл байгуулчих эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, хуулиас дээгүүр "бүлгийн" буюу үндсэндээ хувь хүмүүсийн тохироо хийж, Парламентын ёс, зарчмаас ухрах эрсдэл. Хуулиас дээгүүр "Зөвшилцөл" бол хамтын дарангуйллын хэлбэр.

...
СЭТГҮҮЛЧ Г.ЛХАГВАДОРЖ

Хамтарсан Засгийн газарт АН-ын дарга Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд орохгүй байх ёстой. Парламентад хүчтэй сөрөг хүчин оруулахын тулд л 1 суудалтай ХҮН намыг 8 болгож, 11 суудалтай байсан АН-ыг 42 болгосон.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe