СЕХ-оос 2024 онд сонгогдсон УИХ-ын гишүүдэд үнэмлэх гардуулах ажиллагаа Төрийн ордонд боллоо. Ийнхүү шинэ парламент 126 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүнээр бүртгэсэн тухай тогтоолыг гардуулав.
Ерөнхийлөгч тогтоолтой танилцаж, УИХ-ын анхны чуулганыг товлон зарлана.
Үнэмлэхээ авсан УИХ-ын 126 гишүүний 94 нь эрэгтэй 32 нь эмэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх