М Си Эс групп 2 тэрбумаар "сонгуульдав"

Н.Саруулдөл
2024-07-01 386

Үндэсний аудитын газраас намуудын мөнгөн хандивын явцын тайланг нийтэд мэдээллээ.

Энэхүү тайланг харвал, ХҮН нам болон МАН-д яг адилхан компаниудаас адил хэмжээний мөнгөн хандив орж ирсэн байсныг нягталж үзлээ. Уг хандив нь М Си Эс группийн компаниуд байх аж. М Си Эс групп нь сонгуульд суудал авсан бусад нам, эвсэл болох Ардчилсан нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд нэг ч төгрөгийн хандив өгөөгүйг тайлангаас харж болно.

М Си Эс группээс МАН-д өгсөн хандив

М Си Эс группийн охин компаниуд болон эзэмшигчдийн хамаарал бүхий 35 компаниас Монгол Ардын намын сонгуулийн ажилд 1 тэрбум 950 сая төгрөг хандивлажээ. Тус компаниуд бүгдээрээ хандивын дээд хэмжээ буюу 30 сая төгрөг хандивласан байна. 

Хандив өгсөн компаниудын жагсаалт болон эзэмшигчид

М Си Эс группээс ХҮН намд өгсөн хандив

М Си Эс группийн охин компаниуд болон эзэмшигчдийн хамаарал бүхий 30 компаниас ХҮН намын сонгуулийн ажилд 900 сая төгрөг хандивлажээ. Тус компаниуд бүгдээрээ хандивын дээд хэмжээ буюу 30 сая төгрөг хандивласан байна. 

Хандив өгсөн компаниудын жагсаалт болон эзэмшигчид

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe