Анхдугаар чуулганыг Д.Рэгдэл даргалж байна

.Graph
2024-07-02

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн гарч, 126 гишүүн сонгогдсон билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ парламентын анхдугаар чуулган хуралдаж байна. Хуралдааныг 126 гишүүний хамгийн ахмад буюу МАН-ын жагсаалтаар сонгогдсон Д.Рэгдэл даргалж байна. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгож, Ерөнхий сайдыг томилох юм. 

Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ "Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж болохгүйг анхааруулаад ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлээрэй" хэмээн захилаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe