УИХ-ын гишүүд тангаргаа өргөж дууссаны дараа УИХ-ын даргаараа Д.Амарбаясгаланг сонголоо.
УИХ-ын даргыг сонгохдоо сонгуульд олонх суудал авсан нам нэг хүнийг санал болгодог. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг санал болгосныг 126 гишүүний 121 нь дэмжсэнээр түүнийг УИХ-ын даргаараа сонголоо. Тэрээр 2-р тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
📝ТҮҮНИЙ БОЛОВСРОЛ
📌1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
📌2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль
📌2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль
👨💻ТҮҮНИЙ АЖИЛЛАСАН БАЙДАЛ
📌2000-2007 онд Соёмбо принтинг ХХК-ийн ерөнхий менежер, захирал
📌2007-2009 онд Монгол шуудан ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
📌2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
📌2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
📌2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
📌2016-2024 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга
📌2022.08 сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ.
Ийнхүү тэрээр өнөөдрөөс ирэх 4 жил УИХ-ын даргаар ажиллана.
Сэтгэгдэл үлдээх