УИХ-ын Андугаар чуулганы хэлэлцэх асуудлын хүрээнд анхлан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ.
Тэрбээр УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилсонтой холбоотойгоор тухайн парламент өөрийнхөө мөрдөх дэгийг өөрөө тогтоох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүй сонгосон тул тогтоолын төслийн саналтай холбоотой таван зүйл хэлье гэсэн юм.
- Нэгдүгээрт, УИХ-ын дарга 126 гишүүний нэг байх ёстой. ҮАБЗ-д багтаж, парламентаас гадуур эрх эдэлдгийг болиулах ёстой.
- Хоёрдугаарт, энэ удаагийн УИХ тусгай хяналтын дэд хороотой холбоотой чиг үүргийг Хууль зүйн байнгын хороо эсвэл дотоод иргэдийнхээ асуудал руу шийдэж оруулж ирэх шинэтгэлийг хийх хэрэгтэй.
- Гуравдугаарт, ямар ч парламентын засаглалтай улс оронд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нэг байранд байдагүй. Иймд Төрийн ордоноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна.
- Дөрөвдүгээрт, эвслийн Засгийн газар байгуулагдах тухай албан бус яриа бий. Ийм тохиолдолд парламент суларна. Аудит, Хүний эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл гэх мэт парламентын хяналтыг бие даан хэрэгжүүлдэг байгууллагуудаа ямар ч тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлээс ангид байлгах зохион байгуулалтыг хийх ёстой.
- Тавдугаарт, авлигатай тэмцэх үйл явцыг парламент тэргүүлэх ёстой.
Сэтгэгдэл үлдээх
Сонгуулийн тухай хууль 48 гишүүн нийт сонгогчоос хэдэн хувиас дээш бол, дээр нь нам эвсэл 4% гэсэн үл ойлголцолыг эхлээд засах хэрэгтэй байна даа. Эхний босго давсан гэх намуудад 41,0 нэмэх нь зөв үү
Зочин
Дэмжих үү?
0 0