Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь дөрөвдэх удаагаа ес даван түрүүлж, Дархан аварга цол хүртлээ.
Намсрайжавын Батсуурь Увс аймгийн Ховд сумын харьяат. 2014, 2018, 2019 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, 2020 оны наадамд үзүүрлэсэн. Мөн 8 удаа шөвгөрч байжээ.
Ийнхүү 2014 онд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Дархан аварга цол хүртсэнээс хойш 10 жилийн дараа Үндэсний бөхийн ноён оргил цол хүртлээ. Монгол бөхийн түүхэнд уг цолонд хүрсэн 10 дахь эрхэм тодорч байна.
Сэтгэгдэл үлдээх