Жо Байден: Улс төр хэзээ ч "аллагын талбар" болох ёсгүй

Ц.Чимэдцэеэ
2024-07-15

АНУ-ын 60 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил өрнөж байна.

Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Доналд Трамп бямба гарагийн орой Пенсильвани мужийн дэмжигчидтэйгээ уулзах үеэр халдлагад өртлөө. Түүнийг индрээс үг хэлж байхад ийнхүү гал нээж, чих нь гэмтсэн. Тэнэсэн суманд 50 настай АНУ-ын иргэн Кори Комператор гэр бүлээ хамгаалан биеэрээ хааж байгаад оногдон амь эрсдэв.

Тусгай албаныхан халдагчийг даруй буудан хөнөөсөн.

Трампыг буудсан этгээд нь 20 настай Томас Крукс гэгч байжээ. Холбооны Мөрдөх Товчоо аллага үйлдэх болсон шалтгааныг тодорхойлж чадаагүй байна. Түүний эд зүйлсээс ямар нэг улс төрийн үзэл суртлын чанартай баримт олдоогүй.

Ардчилсан намаас сонгуульд оролцож буй одоогийн Ерөнхийлөгч Жо Байден "Улс төр хэзээ ч аллагын талбар болох ёсгүй" гэв.

Тэр тусгай албаныханд сонгуулийн кампанит ажлын аюулгүй байдлыг хангах асуудлыг нягтлан шалгах үүрэг өгчээ.

АНУ-ын 60 дахь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 11 дүгээр сарын 5-ны мягмар гарагт болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe