Засгийн газраас дэд сайд нарыг бүгдийг нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын анхдугаар чуулганы үеэр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байх үед Засгийн газар цомхон бүтцээр ажиллах шаардлагатайг дурдаад, яамдын дэд сайд нарыг чөлөөлөх талаар ярьж байсан. Тэгвэл өнөөдөр хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийж, олон асуудлыг шийдсэний нэг нь дэд сайд нарыг албан тушаалаас нь чөлөөлөх байсан аж. Одоогийн байдлаар 16 яам 16 дэд сайдтай. Тэднийг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж байна.
1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
2. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Э.Золбоо
3. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
4. Боловсролын дэд сайд Г.Ганбаяр
5. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
6. Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
7. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
8. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга - УИХ-ын гишүүн болсон
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар - УИХ-ын гишүүн болсон
10. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо
11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг - УИХ-ын гишүүн болсон
12. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
13. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
14. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд П.Баттөр
15. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж
16. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
Сэтгэгдэл үлдээх