Нэкст Групп ХХК-аас “Мину Монголын Далбаа” нөлөөллийн аяныг зарлаж, Монгол орон даяар дахин эерэг өөрчлөлтөд түүчээлэх уриалга дэвшүүлжээ.
Уг уриалгын үндсэн зорилго нь Монгол Улсын иргэн бүрд Төрийн далбаагаараа бахархах сэтгэгдэл төрүүлэхэд оршиж байгаа бөгөөд “Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаа” Гиннесийн амжилтыг долоодугаар сарын 26-ны өдөр шинэчлэн тогтоох аж. Энэхүү Гиннесийн амжилтын одоогийнх нь Индонез улсад 3431.25 м/кв талбайг эзлэн дэлгэгдсэн байдаг аж. Харин Нэкст группээс Богд хан уулын Чингис хааны чулуун хөрөгтэй хэсэг дээр 4050 м/кв талбайг хамруулан дэлгэх гэж байна.
Монгол хүний ур ухаанаар эх орондоо 4,050 МкВ Төрийн далбааг бүтээх их үйлсийг дэмжиж оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл үлдээх