Shoegaze урсгалын шилдэг төлөөлөл болох RIDE хамтлаг Улаанбаатар хотноо тоглоно

.Graph
2024-07-26

“1737 Энтертайнмент” ХХК нь “Ride” хамтлагийн тоглолтыг Улаанбаатар хотноо толилуулах гэж байна. “Ride” хамтлаг нь “My bloody Valentine”, “Slowdive” нарын хамтаар Shoegaze урсгалаар тоглодог дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг билээ. Хамтлагийн дуучин, гитарчин Andy Bell 14 настайдаа “The Smiths” хамтлагийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуу, хөгжим бүтээж, хамтлагтай болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгджээ. Ингээд 1988 онд ахлах ангийн сурагч байхдаа хамтлагаа байгуулж, 1991 онд хөгжмийн ертөнцийн домогт “Creation Records”-той хамтран анхны “Nowhere” цомгоо гаргаснаар тэдний уран бүтээлийн замнал эхэлжээ. “Ride” хамтлаг нь “Creation Records”-той хамтран дөрвөн цомог гаргаснаас “Nowhere”, “Going Blank Again”цомог нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг Shoegaze цомгийн эхний тавт багтдаг билээ.

“Ride” хамтлагийн 1991 онд Японд хийсэн аялан тоглолтын тасалбар нь хэдхэн минутын дотор дуусч түүхэн амжилт гаргасан юм. Дэлхийн бүхий л нэр хүндтэй фестивалийн headliner-р уригдаж ирсэн олонд танигдсан “Ride” хамтлаг Улаанбаатар хотод ирж тоглох ховор боломж тохиож байна.

Энэ оны 3-дугаар сард “Ride” хамтлаг нь цоо шинэхэн “Interplay” цомгоо гаргасан нь тэдний дуу хөгжим үргэлж бүтээлч шинэлэг байдгийг дахин баталж чадсан.

Хамтлагийн дэлгэрэнгүй холбоосууд:

 https://www.thebandride.com/

https://www.youtube.com/@RideOfficial

https://www.facebook.com/RideOX4/

https://www.instagram.com/rideox4official/?hl=en

https://open.spotify.com/artist/0WPY9nnBy01s5QOt4o4oQX?si=xsOJEMRuQhaMgTCSU0hW-w

Playtlist:  https://open.spotify.com/playlist/6MJeCF7HbgrnYS5RpU7d78?si=a4f231a88ba444f0 

Байршил: AIC Мөсөн Өргөө

(AIC Steppe Arena-ийн заалны гол хэсэгт босоогоор зохион байгуулагдах тул тасалбарын тоо хязгаартай)

Он сар өдөр: 2024.07.31

Хаалга нээх цаг: 20:00

Тоглолт эхлэх цаг: 21:00

Тасалбарын үнэ:   160,000 ₮

Зохион байгуулагч: 1737 Энтертайнмент ХХК

Youtube link: https://www.youtube.com/watch?v=pnl5MKQYM4w&t=91s

Санамж: Тоглолт цагтаа эхлэхийг анхаарна уу. Тоглолтын тасалбарын QR кодын нууцлалыг хувь хүн өөрөө хариуцах болохыг анхааруулъя. Мэргэжлийн видео, гэрэл зургийн камер авч орохыг хориглоно. Тоглолтын үеэр тайз руу гар утасны гэрэл тусгахыг хориглоно. Насны ангилал:  +16

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe