Их сургуульд элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт”-д өнөөдрөөс (2024.07.29) эхлэн бүртгэж байна.
Сурагчид www.eec.mn цахим хуудсаар наймдугаар сарын 10-ы 18:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болно.
Тус шалгалтыг өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 10:00-11:40 цагт авч, үнэлгээг мөн сарын 19-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршуулсан. Гэсэн ч шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлт БҮТ-д ирсэн байна. Шалгалтад 5300 гаруй сурагч тэнцээгүй байжээ.
Сурагчид бүртгэлийн хураамж төлөх шаардлагагүй талаар БҮТ мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх