Парис 2024 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 27-оос эхэлсэн. Манай улсын тамирчин Б.Баасанхүү 48 кг -ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ.
Өнөөдөр олимпын наадмын гурав дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр нар барилдана.
Хэсгийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00, финалын барилдаан 22:00 цагт болно.
Сэтгэгдэл үлдээх