БНСУ-ын жүжигчин Hyun Bin, Jo Woo-jin нар Монгол Улсад 2022 оны 11 дүгээр сард кино зураг авалтаар айлчилж байв. Тус бүтээл “Harbin” хэмээх түүхэн уран сайхны кино аж.
Киног энэ оны есдүгээр сард нээх ба Японы колоничлолын эсрэг (1910-1945) Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлнэ.
Hyun Bin тус кинонд 1909 онд Хятадын Харбин хотын төмөр замын буудал дээр Солонгосын анхны Япон генерал Hirobumi Ito-ийн амийг хөнөөсөн Ahn Jung-geun буюу гол дүр бүтээжээ. Тэрбээр өмнө нь Crush landing on you” цувралын зураг авалтаар мөн манай улсад ирж байсан юм.
Harbin киноны зураг авалтыг БНСУ, Латви, Монгол Улсад тус тус хийжээ.
Сэтгэгдэл үлдээх