Парис 2024 олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Монгол улс 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, өнөөдөр (2024.07.30) усанд сэлэлт, боксын спортын хоёр тамирчин өрсөлдөх юм.
Улаанбаатарын цагаар 17.00 цагт эрэгтэй 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энхтамир, 23.22 цагаас эмэгтэй 54 кг-ын жинд боксын тамирчин М.Энхжаргал өрсөлдөнө.
Сэтгэгдэл үлдээх