Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 12-ны өдрөөс түр зогсооно

О.Пүрэвсүрэн
2024-07-30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болохтой холбогдуулан ирэх сарын 12-ны өдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохоор болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байна .

Тиймээс иргэд дээрх өдрөөс өмнө шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулжээ.

https://burtgel.gov.mn/post/65689

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe