Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез олимпод долоон сартай жирэмсэн оролцжээ

О.Пүрэвсүрэн
2024-07-31

Египетийн туялзуур сэлэмчин 26 настай Нада Хафез ганцаарчилсан төрөлд оролцож шөвгийн 16-д Өмнөд Солонгосын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тэр өөрийн цахим хуудаснаа олимпод долоон сартай бие давхар байсан тухайгаа мэдэгдсэн байна.

Нада Хафез нь олимпын наадамд гурав дахь удаагаа буюу 2016, 2020 болон 2024 оны олимпуудад оролцлоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe