Өнөөдөр манай улсын таван тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө

О.Пүрэвсүрэн
2024-08-01

Парис 2024 зуны олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр манай улсын боксын спортын тамирчин М.Энхжаргал, жүдо бөхийн тамирчин О.Хүслэн, Б.Гончигсүрэн, буудлагын спортын тамирчин О.Есүгэн болон байт харвааны тамирчин Б.Отгонболд нар өрсөлдөх юм.

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд харвана. Түүний хувьд дэлхийн чансааны 17 дугаарт эрэмбэтэй Мексикийн харваач Матиас Грандетэй халз өрсөлдөх юм. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхэлнэ.

Харин жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн -78 кг-ын О.Хүслэн нар өрсөлдөх юм. Хэсгийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт эхэлнэ.

Буудлагын эмэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урт буудлагад  О.Есүгэн өрсөлдөнө. Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.  

М.Энхжаргалын хувьд Монголын боксчдоос Олимпын анхны медалиа авах эсэхээ шийдэх тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатич Акбаст бөгөөд тэдний тулаан Улаанбаатарын цагаар 23:20 цаг эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe